Dark Light
Нийгэм | 2023-07-18

Усанд живсэн автомашинаас иргэдийг гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Биндэр сумын Онон багийн “Гарам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн зүгт 0.5 км-т, Баян-Адарга сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ Онон голын усанд суудлын автомашин живсэн тухай дуудлагыг 7 сарын 16-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан.  Биндэр сумын Тамгын газрын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд иргэн О /43 настай, эрэгтэй/-ыг мөн өдрийн 19:30 цагт уснаас эсэн мэнд гаргаж автомашиныг үлдээсэн ба 7 сарын 17-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид “Ланд крузер-80” загварын автомашиныг уснаас татан гаргасан байна.

Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн “Бөөгийн-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км-т, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ Орхон голын усанд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 7 сарын 17-ны өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын “Си-Ар Би” загварын суудлын автомашин Орхон голын усанд живсэн жолооч С /43 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ нь автомашины бүхээг дээр гарсан байсныг эсэн мэнд гаргасан бөгөөд автомашиныг гаргах боломжгүй тул үлдээсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19