Dark Light
Нийгэм | 2023-07-19

Нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байрыг шинэчлэн сайжруулах гэрээ байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газар 2022 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол баталсан. Тус тогтоолд сонгон шалгаруулалтын үндсэн дээр холбогдох хууль, журмын дагуу төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр тусгасан юм.

Тогтоолын хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-аас “Нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байрыг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, гүйцэтгэгч хувийн хэвшлийн компанитай гэрээ байгууллаа. Гэрээг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, “Бумбат даваа” ХХК-ийн ерөнхий захирал Б.Болд-Эрдэнэ нар гарын үсэг зурж баталгаажуулав. Нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байр нь Улаанбаатар шилэн банкны барилга бөгөөд нийслэлийн зүгээс хувийн хэвшилд бодлогын дэмжлэг үзүүлж хамтран ажиллах юм.

Уг төсөл нь нийслэлийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, нийслэлийн өмчит барилга, байгууламжуудын засвар, үйлчилгээ, ашиглалт, хөрөнгийн менежментийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд оновчтой удирдаж, шинэчлэн сайжруулан нийслэлийн өмчийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой юм.  Мөн төрд төсвийн хэмнэлтийг бий болгох давуу талтай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19