Dark Light
Нийгэм | 2023-07-23

Хоошёорюү Озэки цолны болзлоо хангав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн долдугаар сарын 9-23-ны өдрүүдэд Нагоя хотын "Aichi Prefectural Gymnasium" ордонд боллоо. Зуны тэмцээнд "Тацүнами" дэвжээний бөх, зүүн жигүүрийн сэкивакэ Хоошёорюү Сугаррагчаагийн Бямбасүрэн 12 даваа, 3 унаатай Эзэн хааны цомыг анх удаа гардсанаас гадна гурван тэмцээний нийлбэр даваа нь 33 (10-5, 11-4, 12-3) болж мэргэжлийн сүмогийн түүхэнд 257 дахь озэки цолны болзлыг биелүүлэв. 

68 дахь ёкозүна Асашёорюүгийн авга дүү Хоошёорюү сүүлийн өдөр буюу өнөөдөр их аварга Хакүхогийн шавь, "Рэйва эриний мангас" хочит Очиай буюу Хакүохог туршлага заан үватэнагэ мэхээр өвдөг шороодуулсан. Улмаар нэмэлт барилдаанд маэгашира Хокүтофүжиг давснаар дээд зиндаанд түрүүлсэн Монголын 10 дахь сүмоч боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19