Улаанбаатар хотод өнөөдөр орсон борооны улмаас БГД-ийн 19-р хороо, Чингүнжавын хөшөөнөөс 25-р Эмийн сан руу урууддаг автозамын зарим хэсэг хууларсан.
Үүнтэй холбоотойгоор дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс замын хөдөлгөөнийг зохицуулж ажиллаж байгаа бол Дүүргийн Онцгой комисс, Нийслэлийн авто замын газар, БГД-ийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс болон "Баянгол шинэ өргөө" ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хууларсан замыг цэвэрлэж улмаар авто замын хөдөлгөөнийг шуурхай нээхээр ажиллаж байна.
АДМИН







Нийгэм



