Dark Light
Нийгэм | 2023-07-23

Нийслэлийн хэмжээнд 254 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотод орсон борооны улмаас 22:00 цагийн байдлаар Баянгол дүүрэгт 38, Баянзүрхэд 64, Сүхбаатарт 26,  Хан-Уулд 106, Чингэлтэйд 18,  Налайхад 4, Сонгинохайрхан дүүрэгт 5, нийт нийслэлийн хэмжээнд  254  дуудлага  мэдээлэл бүртгэгдлээ.  

Нийт 25 байршилд ус соруулж байгаа бөгөөд 10 байршлын усыг соруулж дууссан. 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 54 дэд өртөөнд холбогдсон 14,132 хэрэглэгчийн цахилгааныг болзошгүй эрсдэлээс сэргийлж тасалсан. 13 дэд  өртөө, 3041 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг сэргээгээд буй.

Нийслэлийн хэмжээнд нийт 157  алба хаагч 17 техник хэрэгсэл, 19 мотопомптой үүрэг гүйцэтгэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19