Dark Light
Нийгэм | 2023-07-23

ГССҮТ: Цахилгаан хүчдэлд цохиулсан иргэний биеийн байдал хэвийн байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу 07 дугаар сарын 23-ны 16:55 цагт ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт "Цахилгаан хүчдэлд цохиулсан" гэх асуумжтай 24 настай эмэгтэй НТТТ-ын автомашинаар хүргэгдэн ирсэн.

Тухайн иргэн цахилгаан хүчдэлд цохиулах үедээ ар дагзаараа савж унасан байдалтай ирсэн тул төвийн томограф болон рентген шинжилгээнд хамруулж, салбар эмнэлгийн тасагт хэвтүүлэн эмчилж байна. 

Одоогийн байдлаар, үйлчлүүлэгчийн амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд ил харагдах шарх, түлэгдэлтийг эмчилж, эмчийн хяналтад тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19