Хотын төвийн гурван дүүргийн хэмжээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 54 дэд өртөөнд холбогдсон 14132 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүчдэлээс тасалсан. 22:00 цагийн байдлаар 13 дэд өртөө, 3041 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг сэргээгээд байна. Үлдсэн 41 дэд өртөөний 11091 хэрэглэгчийг цахилгаанд холбоогүй байна.
Хүчдэлээс таслагдсан байршлуудыг тоймловол Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Баянзүрх дүүргийн 43-р хороо, Өлзийт хороолол, Рапид харш хотхон, Хан-Уул дүүргийн 2-р хороонд хоёр байр, Баянгол дүүргийн 6, 7, 15-р хорооны дөрвөн байр хүчдэлгүй байна.
Хамгаалалтаар тасарсан 18 фидерийн 27056 хэрэглэгч хүчдэлгүй байгаагаас 6 фидерийн 9035 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг сэргээсэн, 12 фидерийн 18021 хэрэглэгч хүчдэлгүй байна.
АДМИН







Нийгэм



