Dark Light
Нийгэм | 2023-07-24

Есөн уулзварын гэрлэн дохио цахилгааны кабельд гэмтэл гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Их хэмжээний бороо орсны улмаас өнөөдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 08 цагийн байдлаар 9 уулзваруудын гэрлэн дохио цахилгааны кабельд гэмтэл гарсан байна. Үүнд: 

- ШУТИС уулзвар, 

- 10 дугаар хорооллын уулзвар,

- Сансарын тунелын баруун уулзвар, 

- 2 дугаар төрхийн уулзвар, 

- Нарны гүүрний баруун болон зүүн доод уулзвар, 

- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн уулзвар, 

- 1 дүгээр хорооллын арын замтай холбосон уулзварууд гэмтэл гарсан байгааг хэвийн ажиллагаанд оруулахаар шуурхай ажиллаж байна. 

Улаанбаатар хотод 2023 оны зуны их засварын хугацаанд  шинээр татах дулааны гол шугам сүлжээг солих ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн V хороо СУИС уулзвар, Хүнсний 4 дүгээр уулзваруудын гэрлэн дохиог түр хугацаагаар унтрааж буулгасан байгаа тул жолооч болон явган зорчигч та цагдаагийн биет зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохиог баримтлан замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19