Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо усаар дүүрсэн нүхэн жорлонд 1 хүн унаж живсэн тухай дуудлагыг 7 сарын 22-ны өдрийн 14:08 цагт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход иргэн С /37 настай, эмэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 4 метрийн гүнтэй усаар дүүрсэн нүхэн жорлонд унаж нас барсан байсныг 30 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Нийгэм | 2023-07-24
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм



