Dark Light
Нийгэм | 2023-07-24

28 настай, эрэгтэй Сэлэнгэ голд осолджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймгийн .... сумын Хутаг багийн “Элстэй тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 153 км-т, сумын төвөөс урд зүгт 3 км-т/ “Сэлэнгэ” голын усанд 1 хүн сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 7 сарын 22-ны өдрийн 14:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход “Сэлэнгэ” голын усанд орж байгаад иргэн А /28 настай, эрэгтэй/ живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 15:34 цагт осолдсон “Элстэй тохой” гэдэг газраас зүүн зүгт 2 км-т “Малчны хороо” гэдэг газарт голын усны мандлаас цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19