Dark Light
Нийгэм | 2023-07-24

СХДЭМТ-д ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын В1 давхарт усанд автсан бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Тухайн асуудлаар тус эмнэлгийн дарга Ч.Өнөрсайхан мэдээлэл өгөв. Тэрбээр "Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын В1 давхрын ханаар нэвчиж шугамын хоолойгоор ус орсон. Бид усыг шавхаж дуусгасан.

2019 онд ашиглалтад өгөх байсан өргөтгөл зурганд байхгүй нэрийдлээр таазгүй, хүзүүвчгүй өргөтгөл барьж байсан "Хөх бүрдний эх ХХК"-аар хохирлоо барагдуулах болно. 1.4 тэрбум төгрөг төсөвт суулгаж хүзүүвч, таазаа хийлгүүлж, 2022 онд дуусгасан боловч нэг борооноор хананаасаа ус гоожиж усанд автлаа. Тухайн компаниар хохирлоо барагдуулах болно" гэлээ.

Мөн СХДЭМТ нь эмнэлгийн тусламж үйлчилгээгээ хэвийн явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19