Dark Light
Нийгэм | 2023-07-24

"Тээвэрчдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ой тохиож байна. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Ховд аймагт ажиллаж, жолооч тээвэрчдийнх санал бодлыг сонсож, салбартаа үр бүтээлтэй ажилласан тээвэрчдийг шагнаж урамшууллаа. 

Уулзалтын үеэр тээвэрчид салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулах, тээврийн үнэ тарифыг нэмэгдүүлэх, С зөвшөөрлийн асуудлыг хөндлөө. Мөн шинээр олон км зам барьж байгуулан, замын чанарын асуудалд анхаарч байгааг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Зам Тээврийн Хөгжлийн яамнаас 2023 оныг БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХАРИУЦЛАГА ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ болгон зарласан бөгөөд шаардлагатай хууль, дүрэм журмын өөрчлөлтийг хийж, тээвэрчиддээ тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэдгийг Сайд С.Бямбацогт хэллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19