Dark Light
Нийгэм | 2023-07-24

Шатахуун түгээх станцуудын нүхэн жорлонг буулгах хяналт шалгалтыг зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 02 дугаар албан даалгаврын хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа 35 шатахуун түгээх станцын нүхэн жорлонгийн хэрэглээг зогсоож стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх хяналт шалгалтыг зохион байгууллаа. 

Шалгалтын хүрээнд Юнайтед бэйст ойл, Ентүм салбар 1, М-Ойл станцууд нь Нийтийн ариун цэврийн байгууламжид тавигдах шаардлага MNS 4943:2011 стандартын шаардлага хангасан нийтийн ариун цэврийн байгууламжтай болж,

Шунхлай, Ник петровис, Сод монгол, Монсуль, Магнай трейд, Дашваанжил газ зэрэг газрууд нь хөрс рүү бохир нэвчихгүй кальцо байршуулсан, агааржуулагчтай соруулах шийдлээр хийгдсэн 10 ширхэг эко жорлонтой боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19