Dark Light
Нийгэм | 2023-07-24

Гадаад иргэнийг дээрэмдсэн мэтээр цахим орчинд зургийг нь нийтэлсэн хэмээн цагдаад ханджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 21:41 цагт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр байрлах “Хаан бууз” дотор Япон улсын иргэний бүх мөнгийг монгол залуу аваад гараад явчихлаа гэх дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгалтыг ажиллагааг хийсэн. 

Шалгалтын явцад Япон улсын иргэн 30 настай, эрэгтэй С.Ш нь иргэн Ж-ийн байранд түрээсээр байрлаж байсан бөгөөд утсаар холбогдон төлбөрийн мөнгийг гаргуулах талаар ярихад байгаа газраа хэлж дуудсан тул очиж төлбөрийг  авч байх үед гадаад улсын иргэнийг дээрэмдсэн мэтээр сошиал орчинд зургийг нь оруулсан талаар иргэн Ж нь цагдаагийн байгууллагад мөн хандсан байна.  

Дээрх гомдол мэдээллийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага шалгаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19