Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр /2023.07.27/ шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг хянан хэлэлцжээ.
Шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тодруулбал: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг “анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэжээ.
АДМИН






Нийгэм




