Dark Light
Нийгэм | 2023-07-28

Дархан-Эрдэнэт чиглэлийн замыг хэсэгчлэн засаж байгаа тул түр замаар зорчихыг зөвлөв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын чанартай авто замын А1001 дугаартай Дархан-Эрдэнэт чиглэлийн замын зарим хэсгийг өнөөдөр засварлаж байна.

Тодруулбал 24+700км - 25+160км хооронд хэсэгчилсэн асфальт бетон хучилтын ажил хийгдэж байгаа юм.

Иймд өнөөдөр буюу долдугаар сарын 28-ны 09:00-23:00 цаг хүртэл зам хааж, түр замаар зорчуулж байгаа тул хүлээцтэй, анхаарал болгоомжтой зорчихыг Зам, Тээврийн Хөгжлийн Төвөөс зөвлөлөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19