Dark Light
Нийгэм | 2023-07-30

Шүүхийн дуудсан цагт ирээгүй тул торгууль оногдуулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэн А нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг иргэн С болон Д нарт холбогдуулан шүүхэд гаргажээ.

Шүүх иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт гардуулах ажиллагаа хийхээр хариуцагч нарыг шүүхэд утсаар болон шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй байна.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “шүүхийн дуудсан цагт ирэх, шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам сахих” үүрэгтэй байдаг.

Иймээс “шүүхийн дуудсан цагт ирээгүй” үндэслэлээр хариуцагч С болон Д нарт тус бүр 50,000 төгрөгийн торгууль оногдуулсан.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Тойм бичсэн: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19