Монгол улсын цагдаагийн байгууллагын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чадавхыг сайжруулах төслийг хэрэгжүүлж буй. Төсөл энэ оны тавдугаар сараас эхлэн 11 дүгээр сарыг хүртэл нийт долоон сарын хугацаанд үргэлжилнэ. Төслийн хүрээнд өнөөдөр буюу /2023.07.31/ өдөр Бүгд найрамдах Солонгос улсын Ерөнхий прокурорын газрын санхүүжилтээр цагдаагийн байгууллагын тоног төхөөрөмж, техникийг сайжруулах ажлын хүрээнд шаардлагатай техник болох Старикс маркийн авто машиныг хүлээлгэн өгч түлхүүр гардууллаа.
Цаашид төслийн хүрээнд тус газраас Монгол улсын алба хаагчдын чадавхыг сайжруулах зорилгоор алба хаагчдыг БНСУ-д сургалтад хамруулах, тухайн улсын хар тамхитай тэмцэж байгаа тэргүүн туршлагыг судлах ажлыг зохион байгуулах юм. Мөн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад Монгол Хьюндай Автомотив компани хөнгөлөлт үзүүлэн дэмжин ажиллалаа.





АДМИН






Нийгэм




