Dark Light
Нийгэм | 2023-07-31

“Олон тооны мал хулгайлсан” гэх хэргийн шүүх хуралдаан лхагва гарагт болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Г, Ц.Т, Б.Д нарт холбогдох Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №45 дугаар шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын гомдлоор хянан хэлэлцэгдэх шүүх хуралдааныг 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагт Хэнтий аймгийн шүүхийн байранд  товлосон. 

Шүүх хуралдааныг нээлттэй, ил тод явуулах зорилгоор техник, зохион байгуулалтын арга хэмжээг шүүхийн захиргааны байгууллагаас холбогдох хууль, журмын дагуу авч хэрэгжүүлж байна. Шүүх хуралдааны явцыг “Шүүхийн мэдээ” хуудсаар шууд болон танхимын гадна дэлгэцээр дамжуулахын зэрэгцээ хуралдаанд сэтгүүлчдийг ажиглагчаар суух боломжоор хангана.

Шүүх хуралдааны танхимын багтаамжаас шалтгаалан 10 хүртэл сэтгүүлч ажиглагчаар суух боломжтой. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19