Dark Light
Нийгэм | 2023-07-31

"БЭРХ РОБО 2023'' сургалт, тэмцээн амжилттай боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЛЕГО РОБОТЫН ЗҮҮН БҮСИЙН "БЭРХ РОБО 2023'' сургалт, тэмцээн Бэрх олон улсын сургуульд амжилттай боллоо. 

ТЭМЦЭЭНД:

- Хэнтий аймгийн зүүн бүсийн ЕБС-ийн дунд, ахлах ангийн 60 сурагч

- БШУЯ-ны харьяа ОУ хөтөлбөртэй сургуулийн 30 сурагч

- Бүгд Найрамдах Солонгос Улсын 30 сурагч оролцож байна.

Энэхүү сургалт тэмцээн нь 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус тэмцээн зохион байгуулагдсанаар  орон нутгийн онцлог түүх соёлыг таниулах,  сурталчлах, лего сонирхогчдын  хамтын ажиллагааг сайжруулж, туршлага солилцохоос гадна хүүхдүүдэд техник сэтгэлгээг суулгаж, хөгжүүлэхийн зэрэгцээ ирээдүйд дэлхийн энтэй сэтгэж, шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх  олон инженерүүд төрүүлэхэд түлхэц өгөх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19