Dark Light
Нийгэм | 2023-07-31

Үүрэг нуурын эргийн менежменттэй танилцлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймгийн Сангил суманд байрлах Үүрэг нуур нь баруун Монгол дахь Алтайннурууны салбар Цагаан шивээт, Түргэний уулсын хооронд хотгорт тогтсон, гадагш урсгалгүй нуур бөгөөд Их нууруудын хотгорын баруун хойд, Увс нуурын ай савын баруун хэсэгт оршино. Тус нуурын эрэг дагуу зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй жуулчны 2 бааз, 4 гэр бааз гадна, дотоодын жуулчдад үйлчилж байна. 

Үүрэг нуурыг жилд 3000 орчим жуулчин зорьж ирдэг ба нуурын бохирдол бага хог хаягдалгүй байв. Гэсэн хэдий ч Үүрэг нуурын  ус, хөрснөөс дээж авч бохирдлын хэмжээг мэргэжлийн түвшинд тогтоох, ууршилтын хэмжээг судлах үүргийг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Увс аймгийн БОАЖГ, Увс нуур-Тэс голын сав газрын захиргаанд өгөв. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19