Dark Light
Нийгэм | 2023-08-01

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг  2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авна.

2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142,798 хүүхэд оршин сууж байна. Үүнээс 2 настай 33,142 хүүхэд байна.

Та хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх

- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх

- Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх

Жич: Хэрвээ та E-Mongolia-р дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хандаж зөвлөгөө, дэмжлэг аваарай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19