Dark Light
Нийгэм | 2023-08-01

Боловсролын салбарт 158 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат боловсролын салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл өглөө.

Улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн хөрөнгө оруулалт болон гаднын зээл тусламжаар нийт 158 төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж байна. Үүнээс 115 нь сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж, 31 нь их болон урсгал засвар, дөрөв нь инженерийн шугам сүлжээ, найм нь тохижилтын ажил байгаа юм. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 52 ажил хэрэгжиж байна. Есдүгээр сарын 1-н гэхэд найман цэцэрлэг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Арванхоёрдугаар сарын 31-н гэхэд нэг сургууль, 13 цэцэрлэгийн барилга ашиглалтад орох боломжтой гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19