БНСУ-ын Plus size модель, загвар өмсөгч, цахим одод Монгол улсад аялахаар ирсэн. Модель, инфлюнсер, контент бүтээгч Ссонбикиг зөвхөн инстаграмд 587.000 хүн дагадаг.
Тэдэнтэй цөөн хором ярилцлаа.
Монгол улсад ирэхээс өмнө Монголын талаар ямар төсөөлөлтэй байсан бэ?
БНСУ-ын модель Ссонбики: Өмнө нь Монгол улсын талаар огт мэддэггүй байсан. Монгол руу явах болоод интернэтээс хайж үзэхэд маш том газар нутагтай, маш гоё байгальтай улс байсан. Харин ирээд үзэхэд Улаанбаатар хот зэрэгцээд маш гоё байгальтай байдаг нь гоё бас сонин санагдсан.
БНСУ-ын модель Кан сон хе: Улаанбаатар хотын барилгууд их намхан юм билээ. Солонгост маш жижигхэн зайнд тэнгэр баганадсан маш өндөр барилгууд байдаг болохоор тэнгэр бараг харагддаггүй. Улаанбаатар хотын шөнө маш гоё, янз бүрийн гэрэл бас одод харагдаад үнэхээр сайхан. Хамгийн атаархмаар зүйл нь Улаанбаатар хотоос жаахан холдоод л байгаль байгаа нь маш гоё санагдсан.
Монгол орны ямар газруудаар аялав?
БНСУ-ын модель Кан сон хе: Бид Цагаан суварга, говь, цөл, Баянзаг, Тэрэлж, Бага газрын чулуу гэсэн газруудаар явсан. Богино хугацаанд маш олон газраар аялсан. Яг л кино дээр гардаг шиг үзэсгэлэнтэй газруудтай байсан. Бидний очсон газар болгон хоорондоо өөр байсан. Эхлээд говь байснаа хангай болоод үнэхээр сайхан байсан.
БНСУ-ын модель Чон чи ин: Одоо бодоход бүх үйл явдал маш гоё байсан. Монголд ирээд Tourade компанийнхантай уулзаад хамт аялахад бидний бүх зүйлийг маш сайн бэлдэж биднийг маш тав тухтай аялуулсан. Богино хугацаанд олон газраар аялуулж маш давчуу хугацаанд ч гэлээ сайхан аялуулсан. Монголд муухай зүйл огт тохиолдоогүй дандаа л сайхан баяртай үйл явдлууд тохиосон.
Манай улсын чадварлаг уран бүтээлч, реппер ThunderZ Ссонбики таныг өөрийн крашаа хэмээн зарласан ?
БНСУ-ын модель Ссонбики: ThunderZ намайг краш аа гэж хэлэхэд надад маш нэр төрийн хэрэг байсан. Боломж олдвол хамт уран бүтээл хийх юм уу, хамтарч ажилламаар байна. Зургийг нь хараад түүнийг ямар халуухан юм бэ гэж бодсон /инээв/. Уулзаж харахыг хүсэж байна. Зураг болон бодитоор харах өөр байдаг болохоор уулзмаар байна.
Монгол улсад дахин ирэх бодол байгаа юу?
БНСУ-ын модель Чон чи ин: Монголоос явна гэхээр маш харамсалтай байгаа. Монгол бол маш олон сэтгэл татам зүйлүүдтэй сайхан газар. Би өөрөө дахиад ирнэ бас эргэн тойрны хүмүүст Монгол улсад заавал нэг удаа очиж үзээрэй, заавал очиж үзэх хэрэгтэй газар шүү гээд хэлээд эхэлчихсэн байгаа.
Монгол хүмүүсийн талаар...
БНСУ-ын модель Кан сон хе: Монгол хүмүүс маш найрсаг, төлөвшилтэй хүмүүс юм шиг санагдсан. Бас маш дулаахан хүмүүс. Яг л гэр бүлийн гишүүн шиг байдаг. Яг л миний гэр бүлийн хүн шиг дулаан санагдсан.
БНСУ-ын модель Ссонбики: Монгол эрэгтэйчүүдийг хараад Монгол эрэгтэй хүнтэй хуримаа хийхийг хүссэн. Яагаад гэхээр Монгол залуус бүгдээрээ маш халуухан /инээв/.
БНСУ-ын модель Чон чи ин: Бид Монгол хүмүүсээс маш их хайр мэдэрсэн. Биднийг маш гоё баяртайгаар хүлээж авсан. Ийм сайхнаар хүлээж авна гэж ерөөсөө бодоогүй байсан. Бид маш их хайр хүндэтгэл хүртсэн болохоор Солонгост очоод маш сайн хичээж ажиллах болно.
АДМИН







Нийгэм




