"Үлэг гүрвэлийг эх нутагт нь амьдруулъя" шинжлэх ухаан танин мэдэхүйн арга хэмжээ Өмнөговь аймгийн Булган сумын Баянзагийн Улалзах цонжийн тал дээр зохион байгуулагдлаа.
100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг, 4 өдрийн турш ажиллаж, “Динозавр фестиваль”-ийг 07 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг дэлхийд гайхагдсан шинжлэх ухааны нээлт, олдворуудыг Монголчууддаа танилцуулах зорилгоор МУ-ын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ хамтран зохион байгуулсан юм. Мөн Өмнөговь аймгийн Музейгээс үлэг гүрвэлийн сор олдворын үзэсгэлэн гаргаж оролцжээ. Тус арга хэмжээний хаалтын үйл ажиллагаанд Аймгийн засаг дарга Р.Сэддорж оролцлоо.













АДМИН







Нийгэм




