Dark Light
Нийгэм | 2023-08-06

Дарь-Эх орчимд үерийн дараах ажлуудыг хийж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Наймдугаар сарын 5-ны 20:00 цагийн үед орсон борооны улмаас Баянзүрх дүүрэгт уулын үер бууж, 97 айлын хашаа, байшин, гэр, 105 автомашин, хоёр контейнер усанд урссан. Эдгээр байршилд Онцгой байдлын алба, цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.

Тодруулбал:

- Уулын ус үерлэн бууснаар авто зам руу түрж орж ирсэн их хэмжээний лаг, хог хаягдал, шороог тээвэрлэх  

- Үерийн усанд автаж авто замыг хаасан автомашинуудыг чөлөөлөх

- Үерийн усаар угаагдаж эвдэрсэн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хавтангуудыг зөөн тээвэрлэх, шороон сувгийг сэргээн татах, илүүдэл шороог зөөж тээвэрлэх зэрэг ажлуудыг хийж байгаа юм. 

ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР ОНӨААТҮГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19