Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хороо 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр болсон үерт өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Тодруулбал, үерт гэрээ алдсан иргэдийг нүүлгэн шилжүүлэх, түр хоргодох байранд 50 хөнжил, гудас, 20 дулаан нөмрөг олгоод байна. Мөн иргэдэд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Гамшгийн үед ажиллах бэлтгэгдсэн 20 сайн дурын идэвхтнүүд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сурталчилгааны материал тарааж мэдээлэл хүргэж байна.
Түүнчлэн Монголын улаан загалмай нийгэмлэгийн Уур, амьсгалын өөрчлөлт гамшгийн удирдлагын баг нийслэлийн 9 дүүргийн Улаан загалмайн хорооноос үерийн мэдээлэл цуглуулан ажиллаж байна.
АДМИН







Нийгэм




