Dark Light
Нийгэм | 2023-08-06

Туул голын ай савд зөвшөөрөлгүй буусан 28 айлыг албадан нүүлгэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Богдхан уулын Чандманы амны харалдаа Соёмботой уул эсрэг талд Туул голын эрэг дагуу зөвшөөрөлгүй буусан 28 айлыг нүүлгэх ажлыг мэргэжлийн байгууллагууд зохион байгуулж өнгөрсөн өдрүүдэд нүүлгэн  шилжүүлээд байна.

 Тус айлууд нь Туул голын үерийн өндөр эрсдэлтэй бүсэд амьдарч байгааг мэргэжлийн байгууллагууд хэлсээр байсан ба саяхан орсон борооны улмаас үерт автаад байсан юм. 

Мөн Тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүй болон үер усны онцгой хамгаалалтын бүсэд дур мэдэж хашаа хайс татах, хууль, журам зөрчсөн асуудлаар Хамгаалалтын захиргаанаас мэргэжлийн байгууллагуудтай хамтран хариуцлага тооцохоор ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19