Батлан хамгаалахын сайд, Улсын Онцгой комиссын орлогч дарга Г.Сайханбаяр үерийн гамшигт өртөөд буй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нөхцөл байдалтай биечлэн танилцлаа.
Уг хорооны зарим айл өрх байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөж, эд хөрөнгийн ихээхэн хохирол амсаад байгаа юм.
Тэр бээр эдгээр айл өрхийн зарим иргэдтэй биечлэн уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон юм. Мөн энэ үеэр Онцгой байдлын ажилтнууд, мэргэжлийн анги, салбар, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний гүйцэтгэж байгаа үүрэг, онцлогтой танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр үерийн гамшгаас арилгах, сэргээн босгох ажилд дэмжлэг үзүүлж буй цэргийн алба хаагчдад талархал илэрхийлж, аюулгүй байдлыг чанд сахиж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх талаар онцгой анхаарч ажиллахыг анхааруулав.
Хурандаа Б.ОТГОНБАЯР
АДМИН







Нийгэм




