Dark Light
Нийгэм | 2023-08-06

300 хүний багтаамжтай түр байр гаргалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотод орсон аадар борооны улмаас уулын үер бууж, хүнд нөхцөл үүссэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн 127 дугаар сургууль дээр  түр байр гаргаад буй.

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын дарга И.Баттөгс:

-Үерийн улмаас орон гэргүй болсон хүмүүст зориулан гаргасан энэ түр байр 300 хүний багтаамжтай. Одоогоор 140 орчим хөнжил гудас, халуун хоол, цай зэрэг шаардлагатай зүйлийг бэлдсэн. Урд шөнө энд гурван гэр бүлийн найман хүн ирж хонолоо. Цаашид энд ирж байрлах боломжтой талаарх мэдээллийг иргэдэд хүргэж байна. Ирсэн хүмүүст халуун хоол, цайгаар үйлчлэн, эмчийн үзлэгт хамруулж байна. Мөн шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжтой. Үерт өртөж хохирсон, орон гэргүй болсон иргэдэд хандив тусламж мөн ирж буй. Эдгээрийг хүлээн авах, тараах, дэмжлэг үзүүлэх ажлыг энд зохион байгуулж буй хэмээв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19