Dark Light
Нийгэм | 2023-08-06

Үерийн дараах хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хошууч генерал Г.Ариунбуян нийслэлийн хэмжээнд өнгөрсөн шөнө буюу 8 дугаар сарын 05-ны өдрийн 19:30 цагаас эхлэн  орсон усархаг аадар борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгсөн юм.

Суурин төлөөлөгчийн газраас энэхүү үүссэн хор уршгийг арилгахад, ялангуяа үерийн дараа дэгдэж болзошгүй халдварт өвчнүүдийн тархалтаас урьдчилан сэргийлэх, түр хорогдох байрны стандарт болон үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, үерт өртсөн өрхүүдэд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19