Dark Light
Нийгэм | 2023-09-01

"Ижоб" платформоор дамжуулан сүүлийн 14 хоногт 3564 иргэн ажилд зуучлагдав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “ИЖОБ” платформоор дамжуулан сүүлийн арав хоногт 3564 иргэн ажилд зуучлагдлаа.  Өнөөдрийн байдлаар тус системд 8868 ажил олгогчийн 41257 ажлын байр бүртгэлтэй байна. 

Ажил хайх, ажил санал болгох үйл ажиллагааг уламжлалт арга барил буюу хувь хүний мэргэжил, боловсролд илүү тулгуурлан зуучилдаг байсан бол энэхүү системийн “Job matching” алгоритмын тусламжтайгаар ажил хайгчийн ажлын туршлага, ур чадвар, чадамж, байршлыг харгалзан хүний оролцоогүйгээр системээс автоматаар ажил санал болгох, ажил хайгч, ажлын байрны нийцлийг тодорхойлох боломжийг олгодог юм. 

“Ижоб” платформын мобайл аппликэйшн мөн хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд 17 мянга гаруй хүн тус аппликэйшныг ашиглаж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19