Монгол улсад ХАА-н салбарын дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 66 дахь хичээлийн шинэ жилийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, эрдэмтэн судлаач, багш, оюутнуудад сурлагын амжилт хүсэн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлт Монгол Улс анх удаа боловсролын багц хуулийг цогцоор нь шинэчлэн баталсан онцлог жил болж байгаа юм. Нээлтэд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, ХААИС-ийн ректор доктор, профессор Б.Баасансүх, салбарын мэргэжилтэн, судлаачид оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Хүнсний хувьсгал болон Тэрбум мод хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ХААИС-ийн төгсөгчид түүчээлэн ажиллаж байгаа бөгөөд шинээр элсэгч болон төгсөх оюутнуудад “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд өртөөлөн ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүнд өөрийн хувь нэмрийг оруулах чадварлаг боловсон хүчин болохын ерөөлийг салбарын ахмад мэргэжилтнүүд эрдмийн замыг нь ерөөлөө.




АДМИН







Нийгэм




