Dark Light
Нийгэм | 2023-09-01

Үс засуулбал эд малын гарлагатай

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 18

2023.09.02 / БЯМБА ГАРАГ

НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САРЫН

ТАВАН ШАР ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

Үс засуулбал: Эд малын гарлагатай

Наран ургах, шингэх: 06.11-19.33

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Хий

Аргын тооллын 9 сарын 2, Санчир гараг. Билгийн тооллын 18, Могойг хүлэгч одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 11 минутад мандан, 19 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Дашням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19