Dark Light
Нийгэм | 2023-09-02

"АЛТАН ЦОМ"-ын барилдааны бүртгэл гурав хоногийн дараа дуусна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"АЛТАН ЦОМ"-ын барилдааны бүртгэл гурав хоногийн дараа дуусна. Одоогоор Ховд, Увс, Сэлэнгэ, Булган, Баян-Өлгий, Хөвсгөл аймгууд албан ёсоор мэдүүлгээ ирүүлээд байна.  

1. "Алтан цом"-ын барилдааны бүртгэл 2023 оны 09-р сарын 05-ны өдөр хаагдана. 

2. "Алтан цом”-ын барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцоно. 

3. Багууд 7 бөхийн бүрэлдэхүүнээр мэдүүлгийг 2023.09.05-ны өдрийн дотор Mubh.2021@gmail.com цахим хаягаар болон МҮБХ-нд бичгээр хүргүүлнэ. 

4. Дэвжээд өөрийн аймгийн нэр дээр бусад аймгаас бөх оролцуулан барилдуулах бол  бөхийн тоог 2023 оны есдүгээр сарын 05-ны дотор ирүүлнэ. 

5. Дэвжээдээс Улаанбаатар хотын баг болон бусад аймгуудын багт оруулах саналтай бөхчүүдийн тоог (эхний байдлаар бөхийн нэр шаардлагагүй) мөн дээрх заасан хугацаанд ирүүлнэ. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19