Dark Light
Нийгэм | 2023-09-02

Элчин сайд Э.Сарантогос итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Канад Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын дэд дарга Ясмин Хайнбекер-т итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.

Хатагтай Я.Хайнбекер Монгол Улсаас Канад Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, Канад Улсын Гадаад хэргийн яамны зүгээс Элчин сайд Э.Сарантогост бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Э.Сарантогос Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр үүрэгт ажилдаа орж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглэж, хоёр улсын харилцаанд төлөвлөсөн ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхэд Канад Улсын Гадаад хэргийн яамтай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19