Цахилгааны шонгоос үүдэлтэй шувуудын үхэлтэй холбоотой харамсалтай мэдээллүүд байдаг. Тухайлбал дээрх зураг 2019 онд БОАЖЯ, Арабын Нэгдсэн Эмират Улсын Мохамед Бин Зайдын Махчин шувуу хамгаалах сан (MBZRСF)-тай хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу Зэрлэг амьтан судлан хамгаалах төв, Монголын Шувуу Хамгаалах Төв (MBCC) хамтран төслийн хүрээнд цахилгаан дамжуулах агаарын шугамд тусгаарлагч зүүх явцад шонгийн утас даган үхсэн шувуудыг Сүхбаатар аймгийн Мөнх хаан суманд цуглуулж бүртгэж авсан зураг юм.
Тухайн асуудлаар Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: "Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энэхүү асуудлыг анхаарч олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ойролцоогоор 38800 орчим шон дээр хамгаалалтыг байрлуулах шаардлагатай гэсэн тоо гарсан ба эдгээр ажлууд хийгдсээр байгаа. Стандартыг тогтоож өгсөн боловч хувийн шугамууд дээр тус стандартыг мөрдөхгүй байгаатай холбогдуулан шувууд цахилгаанд цохиулан үхэх үзэгдэл байсаар байна. Жилдээ 400-5000 орчим шонхор шувуу цахилгаанд цохиулан үхэж байсан ба хамгаалалтыг байршуулснаар энэ тоо огцом буурсан. Ирэх 7 хоногт БОАЖЯ-наас нэгдсэн мэдээллийг та бүхэнд танилцуулна" гэв.
АДМИН







Нийгэм




