Dark Light
Нийгэм | 2023-09-03

Л.Энх-Амгалан дүүтэй юм билээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсролын зээлийн сангаас 12 мянган долларын зээл авч сурсан хүн Л.Энх-Амгалан сайдын дүү нь юм байна билээ. Сайд Л.Энх-Амгалан дүүтэй юм билээ. Нэг их сонссон овог нэр, фото зураг гараад ирэхээр нь нухацтай гэгч нь бодож, олон талаас нь эргэцүүлсэн чинь өөрийнх нь дүү нь байж таарсныг мэдсэн юм билээ. Бас нэг их сонссон нэр харагдаад байхаар нь хаана уулзлаа, хө гээд бодоод л байсан чинь өөр хүний биш өөрийнх нь эхнэр нь байсан юм байна лээ. Нэг л үзсэн эмэгтэй өвөрт нь унтаж босоод өглөө хамт цай уухаар нь  нүд салгахгүй ширтээд л байтал эхнэр нь байсан юм билээ. Өөр хүний эхнэр биш өөрийнх нь эхнэр байсан юм билээ. 

Анхдагчдын өлгий Булган аймгийн Орхон сумын хэсгийн байцаагч Цэлмэг цагдаа доторх ажлын байрны дарамт шахалтын талаар анхны шүгэл үлээсэн цагдаа юм билээ. Орост цагдаагийн сургууль төгсөөд Орхон суманд томилогдон ирсэн О.Цэлмэгийн үлээсэн шүгэл, илчилсэн баримтуудаас болж ажлаасаа хусагдсан Л.Ганбаатар хурандаа аль өмнө нь тэтгэвэртээ гарчихсан байсан байж магадгүй юм билээ. Тэтгэвэртээ гарсан хүнийг яг тэр ажлаас нь халсан анхны тохиолдол юм билээ. Л.Энх-Амгалан  сайдад хэлэхэд БШУ-ны сайд бол Л.Энх-Амгалан юм байна лээ. Тэр Л.Энх-Амгалан нь өөр Л.Энх-Амгалан биш өөрөө юм байна билээ шүү. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19