Dark Light
Нийгэм | 2023-09-03

Бурхан гуйсан ч өгөхгүй газар нутаг

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тоглоом тоотой нь дээр гэдэг ч шоглоом нь тоогүй болж байна. Сошиалын солиорол халдашгүй дархан хилд ч халдаж, Chaagii Chagnaa  гэх хаягаас Ерөнхийлөгч шөнөөр тушаал гарган, газар нутгаа тастан өгсөн гэх цуурхал дэгдээж, зэвсэгт тэмцэлд өдөөн турхирсан, гар утасны гурван дугаар тавьсан хуурамч пост түгээсэн байна. Олон улсын албан ёсны гэрээ хэлцэл, НҮБ-д бүртгэгдэн баталгааждаг улсын дархан хилийг нэг Ерөнхийлөгч бүү хэл мянган агуу бурхан, түмэн шидэт чөтгөр ч өөрчлөх боломжгүй. Бурхан гуйсан ч сөөм газар өгч болдоггүй, ямар ч бурхан одоогоор гуйж үзээгүй, эзлэн түрэмгийлэгч, газрын наймаачин бурхан санал хүсэлт хүлээн авах 1111 төв рүү ямар нэг гар  утсаар, орчин цагийн монгол хэлээр ярьж гуйсан байлаа гэхэд өгөх арга гэж үгүй үлгэр юм. Хорон тэнэг үлгэрт итгэн хилэгнэн уурлаж, шэйрлэн түгээсэн бол мунхаг дээрээ гай, мулгуу дээрээ маанаг юм. 

Хэл, хил, мал гуравтайгаа байхад Монгол баян. Дархан хил оршиж байвч дарвагар аман өмхий хэл, эргүүтсэн төлөг шиг мунхаг байвал Монгол ядуу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19