Dark Light
Нийгэм | 2023-09-03

ӨМӨЗО-ы нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг оношилгоо хийв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Налайх Эрүүл Мэндийн төв нь Эрүүл Мэндийн Хөгжлийн төвтэй хамтран БНХАУ-ын ӨМӨЗО-ы Олон Улсын Монгол эмнэлгийн захирал Чинсана тэргүүтэй нарийн мэргэжлийн 9 эмчийг дүүрэгтэй урьж Налайх дүүргийн иргэддээ үнэгүй үзлэг оношилгоо хийлгэлээ. 

Тус үзлэгээр 270 гаруй иргэн хоол боловсруулах, зүрх судас, бөөр, уушги, цус, эмэгтэйчүүд, арьс харшил болон ортопедик үений мэс заслын чиглэлээр оношилгоонд хамрагдаж, эмийн эмчилгээ шаардлагатай зарим иргэнд эмээр үйлчилсэн юм. Мөн цаашид эмчилгээ шаардлагатай иргэдийг БНХАУ-ын ӨМӨЗО-д очиж эмчлүүлэхийг санал болгож, тус улсаас зардлыг нь гаргахаар болсныг хэлж байлаа. 

Олон Улсын Монгол эмнэлгийн багийнхан 2019 онд ирж мөн үнэгүй үзлэг оношилгоо хийж байсан бөгөөд 180 гаруй иргэн оношилгоонд хамрагдаж байсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19