Монгол Улсын Гарди Цэдэнсодномын Бямба-Отгоны цолыг Өвөрхангай аймаг, “Uv Garden Residence” ХХК-иас хоёр өрөө шинэ байраар мялаалаа.
Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд, Өвөрхангай аймгаас төрөн гарсан нэр бүхий бизнесменүүд хамтран Тоёото Ланд круйзер – 300 маркийн авто машинаар мялаав.
Мөн “Нутгийн буян” группээс Улаанбаатар хотод дөрвөн өрөө байр, төрөлх Төгрөг сумын Нутгийн зөвлөл, ЗДТГ, Арвайхээр сумын Нутгийн зөвлөлөөс иж бүрэн мөнгөн хэрэглэлтэй эмээл, хазаар бүхий хос шарга морийг тус тус бэлэглэлээ.
Тэрчлэн Гардийн ажлын анхны хамт олон болох “Өвөрхангай АЗЗА” ТӨХК, төрөл төрөгсөд, ахан дүүсээс нь аварга болохыг хүсэн ерөөж, хүчит цолыг нь мялаагаад байна.







АДМИН







Нийгэм




