Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, ... дугаар байрны зоорийн давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 9 сарын 3-ны өдрийн 21:05 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 21:11 цагт очиход тус байрны зоорийн давхарт иргэн Б-гийн оёдлын цехэд хураалттай бараа материал шатаж байсныг 2 цаг 30 ажиллаж унтраасан. Хүч нэмэгдүүлэн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нэмэлт бүлэг 23:00 цагт очиж, 40 минут ажилласан. Утаажилтын бүсээс тус байрны 29 иргэнийг аюулгүй газарт гаргасан байна.
Нийгэм | 2023-09-04
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм




