Баян-Өлгий аймаг, .... сумын “Дэвэл" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 175 км-т, сумын төвөөс урд зүгт 60 км-т/ 9 сарын 2-ны өдрийн 17:00 цагийн орчим иргэн Х нь хадлан хадаж байгаад сураггүй болсон бөгөөд “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 9 сарын 3-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд Баян-Өлгий аймгийн .... сумын харьяат иргэн Х /22 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 9 сарын 3-ны өдрийн 17:40 цагаас эхлүүлж, мөн өдрийн 22:35 цагт сураггүй болсон газраас 0.7 км-ийн зайтай “Дэвэлийн-Арал” гэдэг газраас эсэн мэнд олж, тус сум дахь Цагдаагийн тасаг болон ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ
АДМИН







Нийгэм




