Dark Light
Нийгэм | 2023-09-04

Идлэг шонхор шувууг бариулсны төлбөр, хураамжид жилд 14 тэрбум төгрөгийн орлого төвлөрдөг

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Идлэг шонхор шувууны тухай асуудлаар: 

"Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 46 хувьд идлэг шонхор шувуу тархах бөгөөд үүнээс 12% нь энэ зүйл шувууны голомт нутаг юм. Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар манай улс 10380 толгой идлэг шонхор шувууны нөөцтэй болохыг тогтоосон байдаг. Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай конвенцоос жил бүр 350 хүртэл тоо толгой идлэг шонхор шувууг барьж ашиглахыг зөвлөсөн байдаг. БНАТ-ийн тухай хуулийн дагуу Идлэг шонхор шувууг бариулсны төлбөр, хураамжид орон нутгийн төсөвт жилд 14 тэрбум гаруй төгрөгийн орлого орон нутгийн хөгжлийн санд төвлөрдөг" гэх мэдээллийг өглөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19