Dark Light
Нийгэм | 2023-09-04

Хүндийг өргөлтийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу есдүгээр сарын дөрвөнд Саудын Арабын Эр Рияд хотноо хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 88 дахь удаагийн ( эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн ) тэмцээн эхэлнэ.

Есдүгээр сарын 17  хүртэл үргэлжлэх энэ удаагийн тэмцээнд 117 орны 719 тамирчин оролцож байна. "Парис-2024" зуны олимпын XXXIII наадамд оролцох эрх авахын тулд заавал оролцсон байх хоёр тэмцээний нэг нь энэ ДАШТ тул ( нөгөөх нь дараа жилийн 4 сард Тайландад болох дэлхийн цомын тэмцээн) ийм олон орны баг тамирчид Саудын Арабд иржээ.

Манай Монголоос ДАШТ-д Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага доор 10 туйванч ( 3 эр, 7 эм) оролцох юм.

Тухайлбал эрэгтэйчүүдийн 55 кг-д Ө.Чагнаадорж, 61 кг-д У.Амарбаяр, +109 кг-ийн жинд М.Бахберген нар, харин эмэгтэйчүүдийн 45 кг-д Б.Тунгалаг, 59 кг-д Э.Энхтамир, Б.Хонгорзул, 64 кг-д О.Төгс-Эрдэнэ, Г.Ануужин, 71 кг-д Г.Энэрэл, 81 кг-д М. Анхцэцэг нар хүч сорих ажээ.

Есдүгээр сарын дөрвөнд Ө.Чагнаадорж, У.Амарбаяр, Б.Тунгалаг, 9.7-нд Б.Хонгорзул, 9.8-нд Э.Энхтамир, 9.10-нд Азийн аварга Г.Ануужин, О.Төгс-Эрдэнэ, 9.11-нд Г.Энэрэл, 9.15-нд дэлхийн аварга М.Анхцэцэг, 9.17-нд М.Бахберген нар дэвжээнд гарна.

Манай гол найдвар Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга , ДАШТ-ий алт, хошой мөнгө, хошой хүрэл медальт, "Токио-2020" олимпын дөрөвдүгээр байрын шагналт Мөнхжанцангийн Анхцэцэг маань энэ удаа 81 кг-ийн жинд оролцоно. Учир нь "Парис-2024" олимпын наадамд хүндийг өргөгч бүсгүйчүүд 49 кг, 59 кг, 71 кг, 81 кг, +81 гэсэн тавхан жинд өрсөлдөх юм. 

Ц.Энхтүвшин 

Таван цагариг сонин


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08