Орхон аймгийн Баян-Өндөр сумын ..... багт Дулааны шугам засварын ажил гүйцэтгэж байсан 1 хүн шороонд дарагдсан тухай дуудлагыг 9 сарын 02-ны өдрийн 11:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:41 цагт очиход Орхон аймгийн Баян-Өндөр сумын .... багийн оршин суугч, иргэн Б /39 настай, эрэгтэй/ дулааны шугам засварын ажил гүйцэтгэж байх үед шороон далан нурж 3 метрийн гүн нүхэнд дарагдаж нас барсан байсныг 3 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ
АДМИН







Нийгэм




