Dark Light
Нийгэм | 2023-09-04

Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсад Барилгын салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 2023 оны есдүгээр сарын 10-ны 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. 

Тус барилдааны:

Түрүү бөх 10.0 сая төгрөг,

Үзүүр бөх 7.0 сая төгрөг, 

Их шөвгийн бөхчүүд  тус бүр 3.0

Дунд шөвгийн бөхчүүд тус бүр 1.0 сая төгрөгийн бай шагнал гардах бөгөөд үзэгчдийн дундаас "ГУРВАН АЗТАН” тодруулна. 

Барилдах бөхчүүдийг 2023 оны есдүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. 

Шагналын сан өндөртэй энэхүү барилдаанд бөхчүүд, үзэгчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. 

Тасалбараа www.ticket.mn –ээр захиалан авах боломжтой. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19