БИЛГИЙН ТООЛЛЫН 21
2023.09.05 / МЯГМАР ГАРАГ
НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САРЫН
ХОЁР ХАР УЛААН БАР ӨДӨР
Үс засуулбал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 06.15-19.27
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Төмөр
Аргын тооллын 9 сарын 5, Ангараг гараг. Билгийн тооллын 21, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 6 цаг 15 минутад мандан, 19 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатгыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН







Нийгэм




