Dark Light
Нийгэм | 2023-09-05

Автомашины бүхээгт хавчуулагдсан эрэгтэйг гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум Цөх багийн “Номт” гэдэг газар /Сүхбаатар сумаас зүүн хойд зүгт 10 км-т/ авто замын хажууд зогсож байсан бага оврын ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж 1 хүн автомашины бүхээгт хавчуулагдсан тухай дуудлагыг 9 сарын 5-ны өдрийн 00:30 цагт хүлээн авсан.   

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан 00:47 цагт очиход Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Сүхбаатар сумын чиглэлд зорчиж явсан  иргэн Т-ийн “Бонго” загварын автомашины араас мөн чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан  иргэн Г-ийн “Приус-41” загварын автомашин мөргөж Дорнод аймгийн ....  сумын харьяат иргэн  Г/43 настай, эрэгтэй/ автомашиныхаа бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна. 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19