Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга байгууламжуудыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ хүрээнд “Шунхлай” ХХК-ийн шатахуун түгээх станц /ШТС/, “Акуа Гарден” хотхон, “S’Outlet” дэлгүүрийн барилгыг буулгах ажлыг эхлүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн болон холбогдох албаныхан тухайн байршлуудад захирамжийг танилцуулсан.
Тэгвэл Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхоны урд байрлах “Шунхлай трейдинг” ХХК-ийн ШТС-ын үлдэгдэл бензин, түлшийг соруулах ажлыг тус компаниас зохион байгуулж, НОБГ-аас газар дээр нь хяналт тавин ажиллаж байна.
Одоогийн байдлаар 42,000 литр бензин соруулж дууссан бөгөөд үлдэгдэл дизель түлшийг соруулах ажил хэвийн үргэлжилж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан болон станцын эрхлэгч нарт аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөд буй.
АДМИН







Нийгэм




